Өршөөлийн гуйлт
Өгсөх дуу.

123 1 Тэнгэрт залрагч аа,
Тан руу би харцаа өргөнө.
2 Харагтун, зарцын нүд эзнийхээ гарыг,
Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг
Нигүүлслээ Тэрээр бидэнд үзүүлэх хүртэл
Нүд маань ЭЗЭН Бурханаа харуулддаг.

3 Биднийг нигүүлсээч,
Аяа ЭЗЭН, биднийг нигүүлсээч.
Учир нь бид ханатлаа доромжлууллаа.
4 Маадгар хүмүүсийн доог тохуу,
Бардамнагчдын доромжлолыг ханатал амслаа.