Магтаал ба дуулгаврын уриа

95 1 Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан
Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая!
2 Түүний өмнө талархалтайгаар ирж,
Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая!
3 ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд
Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.
4 Дэлхийн гүн газрууд
Түүний гарт байдаг бөгөөд
Уулсын оройнууд ч бас Түүнийх.
5 Далай ч Түүнийх
Учир нь Тэрээр далайг бүтээсэн бөгөөд
Түүний мутар хуурай газрыг ч хэлбэржүүлсэн.

6 Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө
Өвдөг сөгдөн сөхрөн мөргөцгөөе!
7 Учир нь ЭЗЭН, бидний Бурхан бөгөөд
Бид Түүний бэлчээрийн ард түмэн,
Түүний мутрын хонин сүрэг юм.**

Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол
8 Мерибад болсны адил,
Цөлд Массагийн өдөр болсны адил
Та нар зүрхээ бүү хатууруул.*

9 Үйлсийг минь харсан хэрнээ
Та нарын эцэг өвгөд Намайг шалгаж сориход
10 Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж,
“Төөрөлдсөн санаатай, замуудыг минь мэддэггүй хүмүүс” гэсэн.
11 Тиймээс Би хилэн дотроо
“Тэд амралт руу минь орохгүй” хэмээн андгайлсан.*


  • 95:7–8 Евр 3:15, 4:7
  • 95:7–11 Евр 3:7–11
  • 95:8–9 Гэт 17:1–7; Тоо 20:2–13
  • 95:11 Тоо 14:20–23; Дх 1:34–36, 12:9–10; Евр 4:3–5