Ялалтын залбирал
Удирдаачид. Давидын дуулал.
20 1 Зовлон шаналангийн өдөр
ЭЗЭН чамд хариулаг!
Иаковын Бурханы нэр
Чамайг хамгаалаг!
2 Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж,
Сионоос чамайг түших болтугай!
3 Тэрээр бүх идээн өргөлийг чинь санаж,
Шатаалт тахилыг чинь хүлээн авах болтугай! Села
4 Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж,
Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!
5 Бид ялалтад чинь баярлан дуулж,
Бурханыхаа нэрээр бид тугаа мандуулах болно.
ЭЗЭН бүх гуйлтыг чинь
Биелүүлэх болтугай!
6 ЭЗЭН тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэдлээ.
Тэр баруун гарынхаа аврах хүчээр,
Ариун тэнгэрээсээ түүнд хариулах болно.
7 Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг.
Бид харин Бурхан ЭЗЭНийхээ нэрийг санана.
8 Тэд бөхөлзөн унацгаана
Бид харин босож, бат зогсоно.
9 ЭЗЭН, авраач!
Бидний дуудах өдөр
Хаан бидэнд хариулахa болтугай!
- a20:9 ЭЗО: хариулаач эсвэл Тэр хариулах болно.