Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
Бурханыг магтах үндэстнүүд
Удирдаачид: Утсан хөгжим дээр. Дуулал. Дуу.
67 1 Биднийг нигүүлсэн биднийг ерөөж,
Царайгаа дээрээс минь гэрэлтүүлээч, Бурхан! Села
2 Энэ нь Таны зам дэлхий дээр,
Таны аврал бүх үндэстний дунд
Танигдахын тулд билээ.
3 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг
Ард түмнүүд бүгдээрээ Таныг магтаг!
4 Үндэстнүүд баярлан баяр хөөрөөр дуулаг.
Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж,
Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно. Села
5 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.
Ард түмэн бүгдээрээ Таныг магтаг.
6 Газар ургацаа ургуулан гаргажээ.
Бурхан, бидний Бурхан биднийг ерөөнө.
7 Бурхан биднийг ерөөнө,
Газар дэлхийн бүх хязгаарт ч
Түүнээс эмээж байг.