Шударгыг хүсэмжилсэн гуйлт
Асафын дуулал.

82 1 Тэнгэрлэг чуулалд Бурхан байраа эзэлж,
Тэрээр бурхдын дунд шүүж байна.
2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж,
Бурууг үйлдэгчдэд нүүр тал засна вэ? Села
3 Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг өмгөөл,
Зовогсод хийгээд гачигдагсдыг зөвтгө.
4 Дорой болон гачигдагсдыг авар.
Тэднийг буруутны гараас чөлөөл.

5 Мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй учир
Хүмүүс харанхуйд явсаар
Дэлхийн суурь бүхэлдээ ганхжээ.

6 Би “Бурхад билээ, та нар.
Бүгд Хамгийн Дээдийн хөвгүүд юм.*
7 Гэсэн ч та нар хүн шиг үхэж,
Ноёдын нэгэн адил унах болно” гэсэн юм.

8 Бурхан, босоод дэлхийг шүүгээч!
Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.


  • 82:6 Иох 10:34