Муугаас сэрэмжлэхүйн залбирал
Давидын дуулал.
141 1 Аяа ЭЗЭН, би
Таныг дуудаж байна.
Над руу хурдан ирээч!
Таныг би дуудаж байх үед
Дуу хоолойд минь чих тавиач!
2 Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг.
Гараа өргөх минь үдшийн тахил адил байг.*
3 Аяа ЭЗЭН, аманд минь манаач тавьж,
Уруулын минь хаалгыг хамгаалаач!
4 Ёс бусыг үйлдэгч хүмүүсийн хамт
Гэмт буруу үйлсийг үйлдэхээр
Аливаа ёрын зүйлсэд
Зүрхийг минь бүү эргүүлээч!
Тэдний амттануудаас надад бүү идүүлээч!
5 Зөвт нэгэн намайг цохиг.
Тэр нь хайр энэрэл билээ.
Намайг зэмлэг.
Тэр нь шилмэл тос билээ.
Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач!
Учир нь залбирал минь
Тэдний ёрын муугийн эсрэг юм.
6 Тэдний шүүгчид нь хадны хажуу руу шидэгдэх үед л
Тэд миний үгийг шимтэн сонсоно,
7 Газрыг хэн нэгэн хагалж, хөрсийг ярах адил
Тэднийa яснууд Үхэгсдийн орны аман дээр бутарна.
8 Аяа БУРХАН Эзэн,
Нүд минь Тан руу чиглэнэ.
Тан дотор би хоргодно.
Сэтгэлийг минь хамгаалалтгүй бүү орхиоч.
9 Надад тавьсан урхи торноос нь
Мөн ёс бусыг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач!
10 Намайг өнгөрөн одтол
Гэм буруутыг өөрийнх нь торонд унагаач!
- 141:2 Илч 5:8
- a141:7 евр. тэдний