Хааны ялалт

2 1 Үндэстнүүд юунд үймэлдэнэ вэ?
Ард түмнүүд дэмий юунд хуйвалдана вэ?*
2 ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн
Газар дэлхийн хаад сууцгааж,
Захирагчид хоорондоо зөвлөлдөж, ярилцахдаа:
3 “Бид тэдний гинжийг тасалж,
Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!” гэх ажээ.

4 Тэнгэрт залрагч харин инээж байна,
Тэднийг Эзэн бас тохуурхаж байна.
5 Тэгээд Тэрээр уураараа тэдэнд айлдаж
Хилэнгээрээ тэднийг айлгаж
6 “Ариун уул Сиондоо
Би хаанаа өргөмжилсөн” гэлээ.

7 Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана.
Тэр Надад хэлэхдээ
“Чи Миний Хүү, өнөөдөр Би Чамайг төрүүлэв.*
8 Надаас гуй! Би үндэстнүүдийг
Чиний өв болгон,
Дэлхийн хязгааруудыг ч
Чиний эзэмшил болгон өгнө.
9 Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж,
Шавар сав шиг бутлах болно” гэсэн.*

10 Тиймээс хаад аа, ухаалаг бай.
Иймээс дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.
11 Эмээн ЭЗЭНд үйлчилж,
Сүрдэн баясагтун.
12 Хүүг үнсa, эс тэгвээс Тэр уурлаж,
Та нар замдаа сүйрэх болно.
Түүний уур хилэн удахгүй асах болно.
Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!


  • 2:1–2 Үйл 4:25–26
  • 2:7 Үйл 13:33; Евр 1:5, 5:5
  • 2:9 Илч 2:26–27, 12:5, 19:15
  • a2:12 ЭЗО: Түүний өлмийг чичрэн үнсэгтүн эсвэл Хүүг чичрэн үнсэгтүн.