Хуурмаг нь шийтгүүлнэ
Удирдаачид. Едом хүн Доег “Давид Ахимелехын гэрт ирсэн” гэж Саулд мэдэгдэх үеийн Давидын маскил.
52 1 Хүчирхэг хүн чи муугаар юунд бахархана вэ?
Бурханы энэрэл хайр
Бүхэл өдөржин тэсвэрлэж байна.
2 Хуурмагийг үйлдэгч ээ, хэл чинь
Сүйрлийг үйлдэх нь хурц тонгорог мэт ажээ.
3 Чи сайнаас илүүгээр мууд дурлана.
Зөвийг ярихаасаа илүүгээр худал хэлнэ. Села
4 Зальт хэл ээ,
Чи хөнөөлт үг бүрийг хайрлаж байна.
5 Тиймээс Бурхан чамайг үүрд сөнөөнө.
Тэр чамайг барьж аван
Майхнаас чинь чирэн гаргаж,
Амьдын газраас чамайг үндсээр нь суга татна. Села
6 Зөв шударга хүн хараад эмээж,
Түүнийг тохуурхан инээхдээ
7 “Харагтун, Бурханыг хүчит цайзаа болгоогүй,
Харин баялгийнхаа элбэгт итгэж,
Хорлол дотроо батажсан хүн” гэх болно.
8 Харин би Бурханы өргөөнд
Ногоон чидун мод мэт
Би Бурханы хайр энэрэлд
Өнө мөнхөд итгэнэ.
9 Та үйлдсэн учраас Танд би ямагт талархана.
Таны нэр сайн учир итгэмжит хүмүүсийн тань өмнө
Таныгa би найдан хүлээнэ.
- a52:9 эсвэл Түүнийг