Итгэлийн дуу ба Бурханы хамгаалалт
Давидын миктам.

16 1 Намайг хамгаалаач Бурхан,
Учир нь Таны дотор би хоргоддог.
2 Би ЭЗЭНд “Та миний Эзэн
Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв.

3 Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд
Тэд гойд сайн бөгөөд
Бүх баяр жаргал минь тэдэнд байдаг.

4 Өөр юмс шүтэгсдийн гай зовлон үржинэ.
Ундаан өргөлийг нь цусаар би өргөхгүй,
Уруулаараа нэрийг нь ч гаргахгүй.

5 ЭЗЭН миний өв ба аяганы минь хувь юм.
Та хувь ногдлыг минь тэтгэдэг.
6 Надад тааламжтай газарт хил татаж өгчээ.
Өв минь наддаа үнэхээр сайхан.

7 Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана
Намайг оюун бодол минь шөнөөр ч сургана.
8 ЭЗЭН өмнө минь үргэлж байсан.
Тэр миний баруун талд байдаг учраас
Би ганхахгүй.*

9 Тиймээс зүрх минь баярлаж,
Алдар минь баясна.
Бие махбод минь ч
Аюулгүй оршино.
10 Учир нь Та намайг
Үхэгсдийн оронд орхихгүй
Ариун Нэгэндээ үхлийн нүхийг үзүүлэхгүй.*

11 Та надад амийн замыг таниулна
Таны оршихуйд л баяр хөөр дүүрэн
Баруун мутарт тань эгнэгт
Баяр хөөр оршдог.


  • 16:8–11 Үйл 2:25–28
  • 16:10 Үйл 13:35