Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
Гүжирдлэгээс ангижрахын төлөө залбирал
Өгсөх дуу.
120 1 Шаналал дундаа би ЭЗЭНд хашхирлаа
Тэрээр намайг сонслоо.
2 Аяа ЭЗЭН, сэтгэлийг минь
Худалч уруул, хуурмаг хэлнээс авраач.
3 Чамд юу өгөх вэ?
Хуурмаг хэл ээ, чамд өөр юу хийх вэ?
4 Тац модны шатаж буй нүүрстэй
Дайчин хүний хурц сум.
5 Мешехтa цагаачлан сууж,
Кедарын майхнуудын дунд амьдардаг минь
Юутай харуусмаар вэ!
6 Амар тайвныг үзэн ядагчтай хамт
Сэтгэл минь удаан оршин суужээ.
7 Би эв найрамдлын төлөө байдаг ч,
Намайг ярихад тэд тулаанд бэлддэг.
- a120:5 Мешех ба Кедар: Алс холын хоёр нутаг. Хүмүүсийг нь зэрлэг харийнхан гэж үздэг байжээ