Бурханы аугаа удирдлага

93 1 ЭЗЭН захирдаг.
Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм.
ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн.
Үнэхээр дэлхий бат бэх
тогтсон бөгөөд ганхахгүй.
2 Сэнтий тань эрт дээр үеэс тогтжээ.
Та өнө мөнхөөс байсаар.

3 Аяа ЭЗЭН, их ус босон,
Их ус нүргээнээ өндөрсгөж
Их ус хүрхрээнээ өргөнө.
4 Их усны нүргээн шуугианаас,
Далайн хүчит давлагаануудаас ч
Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.

5 Таны зарчмуудa үнэхээр итгэмжтэй
Аяа ЭЗЭН Таны өргөөнд
Ариун чанар нь үүрд мөнхөд зохистой.


  • a93:5 евр. гэрчлэлүүд