Бурханы хамгаалалтын баталгаа
Удирдаачид: Чавхдаст хөгжимд. Давидын дуулал.
61 1 Хашхирахыг минь сонсооч, Бурхан,
Залбиралд минь чих тавиач.
2 Зүрхээ цөхрөн доройтоход
Газар дэлхийн хязгаараас би
Таныг дуудаж байна.
Надаас өндөр хад руу
Намайг хөтлөн гаргаач.
3 Учир нь Та надад хоргодох газар,
Дайсны урдах бат бэх цамхаг билээ.
4 Би майханд тань мөнхөд амьдрахсан.
Таны жигүүрийн сүүдэр дор хоргодохсон. Села
5 Бурхан, Та тангаргуудыг минь сонссон билээ.
Нэрээс тань эмээгчдийн өвийг
Та надад өгсөн.
6 Та хааны өдрүүд дээр өдрүүд нэмж,
Он жилүүдийг нь үеийн үед
үргэлжлүүлэх болтугай.
7 Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдарна.
Түүнийг хамгаалуулахаар
Энэрэл хайр ба үнэнийг томилооч.
8 Тийнхүү би өдөр өдрөөр ам өчгөө биелүүлнэ
Таны нэрийг би мөнхөд магтан дуулна.