Итгэмжит хүний гэр жаргалтай
Өгсөх дуу.

128 1 ЭЗЭНээс эмээдэг,
Түүний замаар замнагч хүн бүр
Юутай ерөөлтэй вэ!
2 Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ
Аз жаргалтай, сайн сайхан байна.

3 Эхнэр чинь гэрийн чинь доторх
Үр жимстэй усан үзмийн мод адил,
Хөвгүүд чинь ширээг чинь тойрон буй
Чидун модны нахиа адил байх болно.
4 Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн
Ийнхүү ерөөгдөх болно.

5 ЭЗЭН чамайг Сионоос ерөөж,
Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд
Йерусалимын сайн сайхныг харан
6 Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай!
Израилын дээр амар амгалан орштугай!