Йерусалимын сүйрэлд гашуудахуй

137 1 Вавилоны гол мөрнүүдийн дэргэд
Бид суугаад Сионыг санаад уйлсан юм.
2 Уд модонд, тэнд бид ятга хөгжмүүдээ өлгөсөн.
3 Учир нь олзлогчид маань тэнд биднээс дуу шаардаж
Зовоогчид маань зугаа цэнгэлийг нэхэн
“Сионы дуунаас бидэнд дуулж өг” гэсэн юм.

4 Бид ЭЗЭНий дууг
Харь нутагт хэрхэн дуулах вэ?
5 Йерусалим аа, чамайг мартах аваас баруун гар минь хатаг.
6 Чамайг би эс санах аваас,
Хамгийн дээд баясгалангаасаа илүүгээр
Йерусалимыг үл өргөмжилбөөс
Хэл минь тагнайдаа наалдаг.

7 Аяа ЭЗЭН,
Йерусалимын өдөр едомчууд
“Нураа, суурь хүртэл нь нураа” гэцгээж байсныг санаач.
8 Сүйрэгч болох Вавилон охин оо,
Бидэнд үйлдсэн ёсоор чинь
Чамд хариулагч нь бахтай яа!*
9 Нялхсыг чинь булаагаад
Хад руу шидэгч нь бахтай яа!


  • 137:8 Илч 18:6