Хамгаалалтын залбирал
Удирдаачид: Давидын дуулал.

64 1 Бурхан, гомдлын минь дууг сонсооч
Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач!
2 Намайг муу хүмүүсийн нууц чуулал,
Ёс бусыг үйлдэгчдийн
Үймээн шуугианаас нуугаач!
3 Хэл амаа тэд илд мэт ирлэсэн нь
Хорон үгсээ тэд сум мэт онилсон нь
4 Өөлөх өөгүйг далдхан газраас харвахын тулд юм.
Тэд түүнийг гэнэтхэн харваад эмээх ч үгүй.
5 Тэд ёрын зүйлдээ биеэ өөгшүүлэн
Нууцаар урхи тавих тухай ярилцана.
Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ.
6 “Гүйцэд боловсруулсан хуйвалдааныг
Бид дуусгалаа” гэж хэлэн
Муу хэргийг сэднэ.
Учир нь хүний доторх бодол
Зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.

7 Харин Бурхан тэднийг сумаар харван
Гэнэт шархдуулна.
8 Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.
Өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг болно.в
Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.
9 Тэгээд бүх хүн эмээж,
Бурханы ажлыг тунхаглан
Үйлдсэнийг нь тунгаан бодох болно.

10 Зөвт хүн ЭЗЭНий дотор баярлаж,
Түүний дотор хоргодно.
Зүрх шударга бүхэн бахархан бахадна.


  • a64:8 эсвэл Тэрээр эдгээр үгсээс нь болж тэднийг устгана