Бурханы ивээл орон гэрт
Соломоны өгсөх дуу.

127 1 ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш
Үүнийг байгуулагсад дэмий хөдөлмөрлөдөг юм.
ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш
Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.
2 Хайрладаг хүндээ Тэр нойрыг ч өгдөг атал
Харин та нар эрт босож, оройттол суугаад,
Зүтгэж олсон талхаа идэх чинь
Зүгээр л дэмий хоосон аж.

3 Харагтун, үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв,
Умайн үр жимс нь шагнал юм.
4 Залуу хүний хөвгүүд
Дайчны гарт буй сум адил.
5 Тэднээр саадгаа дүүргэсэн хүн
Юутай ерөөлтэй вэ!
Гулдан хаалган дээр дайснуудтайгаа ярилцахдаа
Тэд ичгүүрт эс орно.