Шударга ёсыг хүсэмжлэхүй
Давидын дуулал.

101 1 Хайр энэрэл ба үнэний тухай би дуулна,
Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна.
2 Би гэм зэмгүйн замаар явна.
Та над руу хэзээ ирэх вэ?

Би гэр дотроо үнэнч сэтгэлээр явах болно.
3 Би нүднийхээ өмнө
Үл бүтэх ямар ч юмыг байлгахгүй.
Би урвагчдын ажлыг үзэн яддаг.
Тэр нь надад наалдахгүй.
4 Зальхай зүрх надаас дайжна.
Ёрын мууг би үл мэдэх болно.a

5 Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана.
Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.

6 Өөртэйгөө хамт суулгахаар
Нүд минь энэ нутгийн үнэнч хүмүүсийг ажиглана.
Гэм зэмгүй замаар явагч нь
Надад үйлчилж болно.

7 Хууран мэхлэгч нэгэн
Гэрт минь эс сууна.
Худал яригч нь
Хараанд минь үл тогтоно.

8 Ёс бусыг үйлдэгч бүхнийг
ЭЗЭНий хотоос таслахын тулд
Өглөө бүр би энэ газар нутгийн
Бүх нүгэлтнийг устгана.


  • a101:4 эсвэл шударга бус хүмүүсээс хол байлгаач.