Өшөө авах залбирал
Удирдаачид: Бүү устгаач аялгуунд. Давидын миктам.
58 1 Бурхад аа, та нар үнэхээр
Чигч шударга ярьдаг уу?
Хүний хөвгүүд ээ, та нар
Шударгаар шүүдэг үү?
2 Үгүй ээ, та нар зүрхэндээ
Гэмт хэргийг үйлддэг.
Гарынхаа хүчирхийллийг та нар
Газар дэлхий дээр жинлэдэг.
3 Буруутууд эхийнхээ хэвлийнээс эхлэн алдуурсан байдаг.
Төрөлхөөсөө төөрөлдсөн тэд худал ярьдаг.
4 Тэдэнд могойн хортой адил хор бий,
Тэд чихээ бөглөх дүлий наж могойтой адил тул
5 Тарни холбогч, шившлэгчийнхээ дуу хоолойг сонсохгүй.
6 Бурхан, аман доторх шүдийг нь хугалаач.
ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.
7 Урсаж буй ус шиг тэд зайлаг.
Сумаа хөвчлөх үед нь тас хугалаач.
8 Задран сарнидаг эмгэн хумс шиг
Үгүй болгооч!
Нарыг хэзээ ч үзээгүй
Зулбадас шиг болгооч!
9 Тогоонууд тань
Өргөст бутыг мэдрэхээс өмнө
Тэрээр ногооныг нь ч, шатсаныг нь ч
Хуй салхиар хамах болтугай.а
10 Өшөө авалтыг хараад зөвт нь баярлана.
Буруутын цусанд тэрээр хөлөө угаана.
11 “Зөвт нэгэнд нь шагнал байна.
Шүүдэг Бурхан газар дэлхийд үнэхээр байна” гэж хүмүүс хэлнэ.
- а58:9 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.