Газар дэлхийн төлөө талархал
Удирдаачид: Давидын дуулал. Дуу.

65 1 Бурхан, Таны өмнө
Анир чимээгүй байдал,
Сион дахь магтаал байх болно.
Танд ам өчгийг ч биелүүлнэ.
2 Та залбирлыг сонсдог,
Танд бүх махбод очдог.
3 Хилэнц нүгэл намайгa дийлэхэд
Гэмт үйлдлийг маань Та уучилсан.
4 Хашаандаа суулгахаар
Таны сонгож, ойртуулсан хүн ерөөлтэй еэ!
Бид Таны ариун сүм болох
Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.

5 Бидний авралын Бурхан,
Газар дэлхийн бүх хязгаар,
Алс холын далайн найдлага болох Та
Айдас төрүүлмээр үйлсээр зөвт байдалд бидэнд хариулна.
6 Та бяр тэнхээгээрээ уулсыг цогцлуулж,
Эрх чадлыг бүсэлнэ.
7 Та далайн түрхрээ
Давлагаануудынх нь түрхрээг,
Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.
8 Хязгаарт оршин суугчид
Таны тэмдгүүдээс айн зогсдог.
Та үүрийн туяа ба үдшийн бүрийг
Баясган хашхируулдаг.

9 Та газар дэлхийд айлчилж, усалдаг
Та газрыг ихэд баяжуулдаг.
Бурханы урсгал усаар дүүрэн тул
Та газрыг ийнхүү зэхдэг
Үр тариаг бэлтгэдэг.
10 Та түүний шанг арвинаар услан
Нурууг нь тэгшилж,
Та зүсэр бороогоор түүнийг дэвтээн
Ургахыг нь ч ерөөнө.
11 Та ээлтэй жилдээ титэм өмсгөн
Таны мөрөөр тос дусална.
12 Хээр талын бэлчээрүүд ч тос дуслуулж,
Толгод баяр баясгалангаар хучигддаг.
13 Нугыг хонин сүрэг нөмөрч,
Хөндийнүүд үр тариагаар хучигджээ.
Баясгалантайгаар хашхиран, тэд дуулалдана.


  • a65:3 ЭЗО: биднийг