Дайсагнал ба шаналлаас гэтлэх гуйлт
Удирдаачид. Аиелет Хашшахар дээр. Давидын дуулал.
22 1 Бурхан минь, Бурхан минь,
Юунд Та намайг орхисон бэ?
Миний ёолох дуу, авралаас минь
Юунд Та хол байна вэ?*
2 Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч
Та хариулдаггүй
Шөнөөр бас хашхирдаг ч
Надад хариу алга.
3 Гэвч Израилын магтаалд залрагч,
Та ариун юм.
4 Эцэг өвгөд маань Танд итгэсэн
Тэд итгэсэн тул Та тэднийг аварсан.
5 Тэд Тан руу хашхирч, аврагдаж байв.
Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.
6 Харин би өт, хүн биш!
Би хүмүүсийн буруушаал болж
Ард олонд жигшигдсэн юм.
7 Намайг хардаг бүхэн
Намайг тохуурхан инээдэг
Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн*
8 “Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан
Тэр түүнийг авраг!
Тэр түүнийг таалдаг тул авраг!” гэж байна.*
9 Гэсэн ч Та намайг эхийн хэвлийгээс гаргасан
Эхийнхээ хөхөөр байх үед
Та намайг итгүүлсэн.
10 Би төрөхөөсөө Танд даатгагдсан
Эхийнхээ хэвлийд байх үеэс минь
Та миний Бурхан байсан.
11 Зовлон шаналан ойрхон
Туслагч ганц ч алга тул
Надаас бүү холдооч.
12 Олон үхэр намайг хүрээлжээ.
Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ.
13 Хүү татахаар архиран байгаа арслан шиг
Тэд над руу амаа том ангайлгаж байна.
14 Намайг ус шиг асгасан бөгөөд
Бүх яс минь мултарсан.
Зүрх минь лааны тос адил
Дотор минь хайлсан.
15 Хүчa минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж,
Хэл минь түүшиндээ наалдав
Та намайг үхлийн шороонд оруулав.
16 Учир нь, намайг ноход хүрээлжээ.b
Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл
Намайг бүсэлжээ.
Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа.
17 Би бүх ясаа тоолж чадна.
Тэд над руу гөлрөн ширтэнэ.
18 Гадуур хувцсыг минь дундаа хувааж,
Дотуур хувцасны минь төлөө шодов.*
19 Харин, ЭЗЭН, Та бүү холдооч
Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.
20 Сэтгэлийг минь илднээс,
Ганц амийг минь нохойн эрхшээлээс авраач.
21 Намайг арслангийн амнаас авраач.
Зэрлэг үхрийн эврээс аварч,
Надад хариу өгөөч.
22 Таны нэрийг би
Ах дүүстээ хэлэх болно.
Чуулган дунд би
Таныг магтах болно.*
23 ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт.
Иаковын үр удам болох та бүгд
Түүнийг алдаршуул.
Израилын үр удам болох та бүгд
Түүнийг хүндэтгэ.
24 Учир нь, Тэр зовогсдын зовлонг
Жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.
Тэр нүүрээ нуугаа ч үгүй.
Харин тусламж гуйн түүнийг хашхирахад
Тэр сонссон юм.
25 Их чуулганы дунд магтаал минь
Танаас ирдэг.
Түүнээс эмээгчдийн өмнө
Би тангаргаа биелүүлнэ.
26 Ядуу нэгэн идэж, цадна.
ЭЗЭНийг эрэн хайгчид
Түүнийг магтах болно.
Сэтгэл зүрх чинь мөнхөд орших болтугай!
27 Газрын бүх зах хязгаар
ЭЗЭНийг санаж, Түүн рүү эргэх болно
Улс үндэстнүүдийн бүх овог
Таны өмнө хүндэтгэн мөргөнө.
28 Учир нь хаанчлал нь ЭЗЭНийх
Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.
29 Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно
Чинээлэг нь ч, иддэгүүд ч
Шороон доор орогчид ч,
Амиа хамгаалах чадалгүй нь ч
Өмнө нь бүгд сөгдөнө.
30 Үр хойчис Түүнд зарагдах болно
Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.
31 Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг,
Ирээдүйд төрөх хүмүүст
Түүний зөв шударгыг зарлана.
- 22:1 Мт 27:46; Мк 15:34
- 22:7 Мт 27:39; Мк 15:29; Лк 23:35
- 22:8: Мт 27:43
- a22:15 эсвэл хоолой
- b22:16 ЭЗО: тэд өвтгөв. эсвэл арслан мэт.
- 22:18 Мт 27:35; Мк 15:24; Лк 23:34; Иох 19:24
- 22:22 Евр 2:12