Бурханы захиргаа
Удирдаачид. Корагийн хөвгүүдээс. Дуулал.
47 1 Хүмүүс ээ, бүгд алгаа таш.
Уухайн дуугаар Бурханд хашхирагтун.
2 Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН
Аймшигтай бөгөөд
Бүх дэлхийн аугаа Хаан юм.
3 Тэр бидний дор ард түмнүүдийг,
Хөл дор маань улс үндэстнүүдийг оруулсан.
4 Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох
Өвийг маань Тэр бидэнд сонгосон. Села
5 Уухайн дуунд Бурхан өргөмжлөгдөв.
Бүрээн дуунд ЭЗЭН дээш залрав.
6 Магтан дуулагтун,
Бурханыг магтан дуулагтун.
Магтан дуулагтун,
Бидний Хааныг магтан дуулагтун.
7 Бурхан бүх дэлхийн Хаан тул
Яруу сайхан дууллаар магтан дуулагтун.
8 Бурхан улс үндэстнүүдийг захиран
Ариун сэнтийдээ залардаг.
9 Улс үндэстнүүдийн ноёд
Абрахамын Бурханы ард түмэнтэй хамт цугларчээ.
Учир нь дэлхийн бамбайнууд Бурханых
Тэр үлэмж ихээр өргөмжлөгдсөн.