Гачигдагсдад туслагч Бурхан

113 1 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,
ЭЗЭНий нэрийг магтагтун.

2 Эдүгээгээс өнө мөнх хүртэл
ЭЗЭНий нэр магтагдах болтугай.
3 Нар мандахаас жаргах хүртэл
ЭЗЭНий нэр магтагдах болтугай.
4 ЭЗЭН бүх үндэстний дээгүүр
өргөмжлөгдсөн бөгөөд
Алдар нь тэнгэрсийн дээгүүр болой.

5 ЭЗЭН Бурхантай маань
Хэн нь адил өндөрт заларч,
6 Тэнгэр газар дээрхийг үзэхээр
Хэн бөхийдөг вэ?
7 Тэрээр ядуусыг шорооноос өргөж,
Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг нь
8 Ноёдтой хамт,
Ард түмнийхээ ноёдтой хамт
суулгахын тулд болой.
9 Хүүсэр эмэгтэйг
Хүүхдүүдийн жаргалт эх болгон
Тэрээр гэрт нь амьдруулдаг билээ.
ЭЗЭНийг магтагтун!