Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
ЭЗЭНий өргөөнд амьдрагч
Давидын дуулал.
15[/dropcap] 1 ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?
Таны ариун ууландa хэн амьдран суух вэ?
2 Гэм зэмгүй явж, зөв шударгыг үйлдэж,
Зүрхэндээ үнэнийг өгүүлэгч хүн нь
3 Ам хэлээрээ гүтгэдэггүй,
Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй,
Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй,
4 Олиггүйг хараад жигшдэг боловч
ЭЗЭНээс эмээгчдийг хүндэлдэг
Алдаж хохирлоо ч гэсэн
Андгайлснаасаа үл няцдаг ба
5 Мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй,
Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм.
Эдгээрийг үйлдэгч хүн эгнэгт эс ганхана.
- a15:1 ариун уул: 2:6 үз.