Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
Тэнгэрлэг авралыг хүлээхүй
Өгсөх дуу.
130 1 ЭЗЭН! Би гүнээс Тан руу хашхирна!
2 Эзэн! Дуу хоолойг минь сонсооч!
Миний гуйх дуунд
Чих тань сонор байг!
3 ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос,
Хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? Эзэн!
4 Та уучилдаг тул
Танаас эмээдэг билээ.
5 Би ЭЗЭНийг хүлээдэг,
Сэтгэл минь ч хүлээдэг
Үгэнд нь би найддаг.
6 Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр
Сэтгэл минь Эзэнийг хүлээнэм,
Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр.
7 Израил аа, ЭЗЭНд найдагтун!
Учир нь ЭЗЭНд хайр энэрэл хийгээд
Үлэмж их золилт Түүнд бий.
8 Тэрээр Израилыг
Бүх нүгэл хилэнцээс нь золино.*
- 130:8 Мт 1:21; Тит 2:14