Итгэлийн дуу
Удирдаачид. Давидын дуулал.

11 1 ЭЗЭН дотор би хоргодно
“Уулын зүг шувуу шиг зугт” гэж
Та нар яаж хэлж чадна вэ!
2 Харагтун, хар санаатнууд нумаа хөвчилж,
Сумаа тавихаар зэхэж байгаа нь
Зөв шударга зүрхтэй нэгэн рүү
Харанхуйд харвахын тулд ажээ.
3 Хэрэв сууриуд устгагдвал
Зөв шударга нэгэн юу хийж чадах вэ?

4 ЭЗЭН ариун сүмдээ байна
ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.
Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж,
Түүний харц хүмүүнийг шалгадаг.
5 Зөвтийг хийгээд буруутыг
ЭЗЭН шалгадаг бөгөөд
Хүчирхийлэлд дурлагчийг
Түүний сэтгэл үзэн яддаг
6 Бурууг үйлдэгчийн дээр Тэрээр урхиa буулгах бөгөөд
Гал, хүхэр ба түлэх салхи
Тэдний аяганы хувь хишиг болох юм.
7 ЭЗЭН зөвт, Тэрээр зөв үйлдэлд дуртай
Шударга хүн Түүний царайг харах болно.


  • a11:6 ЭЗО: нүүрс