Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
Дэмжлэг эрсэн залбирал
Удирдаачид. Чавхдаст хөгжимд. Зифчүүд Саулд “Давид бидний дунд нуугджээ” гэх үеийн Давидын маскил.
54 1 Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч,
Хүч чадлаараа намайг нотолж өгөөч.
2 Бурхан, залбирлыг минь сонсооч.
Амны минь үгсэд чих тавиач.
3 Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд
Хэрцгий хүмүүс амийг минь эрж байна.
Тэд Бурханыг урдаа залдаггүй хүмүүс юм. Села
4 Харагтун, Бурхан миний туслагч
Эзэн бол амийг минь тэтгэгч
5 Тэрээр буцаана, дайснуудад минь ёрын мууг буцаана.
Үнэн дотроо тэднийг устгаач.
6 Би сайн дурын тахилыг Танд нядлан тахина.
ЭЗЭН, Таны нэр сайн учир би магтана.
7 Тэр намайг зовлон шаналан бүгдээс аварсан бөгөөд
Би дайснуудаа нүдээрээ харсан.