Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
ЭЗЭН-Хоньчин
Давидын дуулал.
23 1 ЭЗЭН бол миний Хоньчин
Надад дутах зүйл үгүй.
2 Ургамалт бэлчээрт намайг хэвтүүлж,
Усны дөлгөөн тийш намайг хөтлөн*
3 Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг.
Алдар нэрийнхээ төлөө
Зөвийн замаар намайг хөтөлдөг.
4 Үхлийн харанхуй хөндийг туулсан ч
Хор муугаас би үл айна.
Та надтай хамт байдаг
Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.
5 Өстнүүдийн минь өмнө
Та надад ширээ засжээ,
Өөрийн минь толгойг
Тосоор бас тосолжээ.
Аяга минь дүүрч бялхнам
6 Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань
Насан туршид минь намайг лавтай яа дагана.
Аяа ЭЗЭН, Таныхаа өргөө хотолд
Ашид мөнхөд би амьдран суунам зэ.
- 23:2 Илч 7:17