Тахилч хааны ялалтын баталгаа
Давидын дуулал.
110 1 ЭЗЭН миний Эзэнд
“Би чиний дайснуудыг
хөлийн чинь гишгүүр болготол
Миний баруун гарт залрагтун” гэв.*
2 ЭЗЭН, Сионоос хүч чадлын очирт таягийг тань сунгана.
Дайснуудынхаа дунд захирагтун.
3 Ариун ууландаа Та
Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр
Таны ард түмэн сайн дураараа
Өөрсдийгөө өргөх болно.
Үүрийн хаяанаас шүүдэр мэт
Таны залуучууд Танд ирнэ.
4 ЭЗЭН тангарагласан бөгөөд санаагаа өөрчлөхгүй.
“Мелхизедекийнa хэргэмийн дагуу
Чи мөнхийн тахилч юм” гэв.*
5 Баруун гар талд чинь Эзэн байна.
Хилэнгийнхээ өдөр Тэрээр
хаадыг бут цохино.
6 Тэрээр үндэстнүүдийн дундхыг шүүж,
Хүүрээр дүүргэнэ.
Өргөн уудам орны тэргүүн нарыг
Тэрээр хага цохино.
7 Тэрээр зам дахь горхиноос ундаална.
Тэрээр тэргүүнээ дээш өргөх болно.
- 110:1 Мт 22:44; Мк 12:36; Лк 20:42–43; Үйл 2:34–35; 1Ко 15:25; Еф 1:20–22; Кол 3:1; Евр 1:13, 8:1, 10:12–13
- a110:4 эсвэл Мелхизедек шиг
- 110:4 Евр 5:6, 6:20, 7:17,21