Итгэл дүүрэн гуйлт
Удирдаачид. Давидын дуулал, чавхдаст хөгжимд.

4 1 Зөв шударгын Бурхан минь ээ,
Дуудахад минь хариулаач!
Зовоход минь намайг Та амраасан билээ.
Намайгаа өршөөн, залбирал юуг минь сонсооч.

2 Хүний хөвгүүд ээ,
Хэдий болтол нэр хүнд минь
Ичгүүр болох вэ?
Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж,
Худал хуурмагийг хайх юм бэ? Села
3 Итгэмжит хүмүүсийг ЭЗЭН
Өөртөө тусгаарласныг мэдэж ав!
ЭЗЭНийг би дуудахад Тэр намайг сонсдог юм.

4 Уурлавч нүгэл бүү үйлд
Үүнийг орондоо, зүрхэндээ тунгааж, дуугүй бай.* Села
5 Зөв шударгын тахилыг өргөж,
Зөвхөн ЭЗЭНд итгэ.

6 “Хэн бидэнд сайныг үзүүлэх вэ?” гэж
Хэлж байгаа хүн олон байна
Оршихуйн гэрлээa бидний дээр
Одоо Та тусгаач, ЭЗЭН!
7 Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясал нь
Хүмүүс үр тариа, шинэ дарсандаа баясах үеийнхээс ч илүү юм.

8 Аюулгүйгээр аж төрүүлэгч минь, ЭЗЭН Та билээ.
Амар амгалан хэвтээд, би унтах болно.


  • 4:4 Еф 4:26
  • a4:6 эсвэл нүүрийнхээ гэрлийг