Баяр хөөрийн ургац
Өгсөх дуу.

126 1 ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед
Бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв.
2 Тийнхүү ам маань инээдээр,
Хэл маань баярын уухайгаар дүүрсэн юм.
“Аугаа үйлсийг ЭЗЭН тэдэнд бүтээлээ” гэж
Ард түмэн, үндэстнүүдийн дунд яригдлаа.
3 Аугаа үйлсийг ЭЗЭН бидэнд хийсэн.
Бид баяртай байна.

4 Аяа ЭЗЭН, олзлогдогсдыг маань
Өмнөдийн гол горхинууд шиг буцаан авчраач.a
5 Нулимс дуслуулан үр суулгагчид
Уухайн дуутай ургац хураах болно.
6 Үртэй уутаа үүрэн уйлан цааш нааш явах тэрээр
Багцалсан тариагаа үүрэн
Баяр хөөрийн дуутай гэртээ ирэх болно.


  • a126:4 биднийг нутагт маань буцаагаач.