Итгэл сүсэггүйдлийг буруушаахуй
Удирдаачид. Давидын дуулал.

14 1 Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг.
Тэд завхарцгааж, жигшүүрт зүйлс хийдэг агаад
Сайныг үйлддэг хүн алга.

2 Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь
Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.

3 Тэд төөрөлдөн явж, бүгд адилхан завхарцгаасан.
Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.

4 Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад
ЭЗЭНийг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч бүхэнд мэдлэг байна уу?

5 Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир
Тэд тэнд үлэмж ихээр айж чичрэх болно.
6 Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосон.
Гэвч ЭЗЭН л хоргодох газар нь юм.

7 Израилын аврал
Сионоос гарах болтугай!
ЭЗЭН олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авч ирэхэд
Иаков баясан, Израил баярлана.