Зовлон дундах итгэл
Хүү Абсаломаасаа зугтах үеийн Давидын дуулал.

3 1 Өстнүүд минь юутай олширно вэ, ЭЗЭН!
Өөдөөс минь олуул босжээ.
2 Булт олон миний тухайд
“Бурханы аврал түүнд үгүй” гэлцэнэ. Села

3 Гэвч ЭЗЭН бол миний халхавч бамбай,
Миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч юм.
4 ЭЗЭНд хандан би дуу алдан хашхирлаа.
Ариун уулаасааг Тэр надад хариуллаа. Села

5 Хэвтээд л би унтдаг,
Эргээд бас сэрдэг нь
ЭЗЭН намайг түшдэгийнх.
6 Тойрч бүслээд ирсэн
Түмэн хүнээс ч би айхгүй.

7 ЭЗЭН, босооч!
Ээ, Бурхан минь, намайг авраач!
Бүх дайсны минь эрүүг Та дэлсэж
Бурууг үйлдэгчийн шүдийг Та яйруулна.

8 Аврал бол ЭЗЭНийх билээ
Ард түмний тань дээр ерөөл тань оршиг! Села


  • a3:4 ариун уул: 2:6 үз.