Бурханы хамгаалалтын баталгаа
Өгсөх дуу.

121 1 Харцаа би уулс өөд өргөнө.
Хаанаас надад тусламж ирэх вэ?
2 Тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс л
Тэрхүү тусламж минь ирдэг.

3 Тэр хөлийг чинь эс гуйвуулна.
Чамайг хамгаалагч Тэрээр үл үүрэглэнэ.
4 Харагтун, Израилыг хамгаалагч Тэрээр
Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.

5 ЭЗЭН чамайг хамгаалагч,
ЭЗЭН чиний баруун гар тал дахь сүүдэр юм.
6 Шөнөөр саранд ч
Өдрөөр наранд ч чи цохиулахгүй.

7 ЭЗЭН чамайг муу бүхнээс хаацайлж,
Тэрээр амийг чинь хамгаална.
8 Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН
Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.