Хавчлага дорх найдлага
Удирдаачид. Алсад буй намуухан тагтаан аялгуунд. Филистчүүд Давидыг Гатад барих үеийн миктам.
56 1 Бурхан, намайг энэрээч
Учир нь хүмүүс гишгэчиж,
Бүхэл өдөржин намайг дарангуйлж байна.
2 Дайсагнагсад намайг өдөржин гишгэчив.
Довтлогсод миний эсрэг олуулаа байна,
3 Айдастай өдрүүддээ би Танд итгэн найдна.
4 Бурханы дотор үгийг нь би магтана.
Бурханд итгэсэн тул би айхгүй.
Махбодтон, надад юу хийж чадах вэ?
5 Өдөр болгон тэд үгсийг минь гуйвуулж байна.
Бүх бодол нь миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм.
6 Тэд цугларцгааж, нуугдаж, өөрсдийгөө нууж байна.
Тэд амийг минь отож байхдаа
Алхмуудыг минь ажиглаж байна.
7 Бурхан, хилэнц нүглийнх нь хариуг тэдэнд өгөөч,a
Уур хилэнгээр хүмүүсийг номхотгооч.
8 Миний төөрөгдөл бүрийг Та тоолсон билээ.
Нулимсыг минь тулмандаа цуглуулан хийгээч.
Таны номд тэд бичигдээгүй гэж үү?
9 Миний дуудах өдөр дайснууд минь ухарна.
Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.b
10 Бурхан дотор би үгийг магтана.
ЭЗЭН дотор би үгийг магтана.
11 Бурханд би итгэсэн бөгөөд айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
12 Бурхан, Таны төлөөх ам өчгүүд над дээр байна.
Би талархлын тахилуудыг Танд өргөнө.
13 Учир нь Та амийг минь үхлээс аварсан.
Амьдын гэрэлд Бурханы өмнө алхуулахын тулд
Хөлийг минь Та бүдрэхээс аварсан.
- a56:7 эсвэл шийтгээч
- b56:9 эсвэл Учир нь би тэр Бурханыг мэднэ.