Шөнийн магтаал
Өгсөх дуу.

134 1 Харагтун, ЭЗЭНий өргөөнд шөнөөр зогсдог.
ЭЗЭНий бүх зарц нар
ЭЗЭНийг магтагтун!
2 Ариун газарт хандуулан гараа өргөж,
ЭЗЭНийг магтагтун!

3 Тэнгэр газрыг бүтээсэн ЭЗЭН
Сионоос чамайг ерөөх болтугай!