Нүгэлт цаг үеийн гуйлт
Удирдаачид. Шеминитийн дагуу. Давидын дуулал.

12 1 Туслаач ЭЗЭН, итгэмжит хүмүүн үгүй болжээ
Итгэлт хүмүүс хүний хөвгүүдийн дунд алга болжээ.
2 Тэд бие биедээ худал хэлж, зусардагч уруулаараа
Хоёр санаа гарган ярьдаг.

3 Бүх зусардагч уруулыг, сайрхан яригч хэлийг
ЭЗЭН таслах болтугай.
4 Тэд “Бид хэлээрээ ялна, уруул маань биднийх.
Хэн биднийг захирах юм?” гэжээ.

5 ЭЗЭН “Сул доройн дарлагдал,
Гачигдагсдын ёолох дуунаас болж
Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.
6 Шавар хайлуурт тунгаагдаж,
Долоо тунгаасан мөнгө мэт
ЭЗЭНий амлалтa цэвэр юм.

7 ЭЗЭН, Та тэд нарыг хамгаална
Эдүгээ үеийнхнээс Та тэд нарыг мөнхөд хадгална.
8 Овилгогүй этгээдүүд хүмүүсийн дунд өргөмжлөгдөхөд
Олиггүй хүмүүс эргэн тойронд нь явдаг.


  • a12:6 эсвэл хэлсэн үг