ЭЗЭНий үйлсийг магтагтун

111 1 ЭЗЭНийг магтагтун!
Би чигч шударга хүмүүсийн чуулалд болон хотол түмэнд
Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.
2 ЭЗЭНий үйлс агуу.
Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг.
3 Түүний ажил цог жавхлан, сүр хүчтэй бөгөөд
Түүний зөвт байдал мөнхөд тогтоно.
4 Тэрээр дурсагдахаар гайхамшгуудаа үйлджээ.
ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өрөвч.
5 Өөрөөс нь эмээгчдэд Тэрээр хоол хүнс өгдөг.
Өөрийнхөө гэрээг Тэрээр мөнхөд санадаг.
6 Үндэстнүүдийн өв залгамжлалыг ард түмэндээ өгснөөр
Өөрийн үйлсийн хүчийг
Ард түмнүүдэд Тэрээр мэдүүлсэн.
7 Түүний мутрын үйлс үнэн ба шударга ёс юм.
Түүний бүх заавар журам нь баттай.
8 Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон.
Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн.
9 Ард түмэндээ төлөөсийг илгээж,
Гэрээгээ мөнхөд Тэрээр тушаажээ.
Түүний нэр ариун болоод сүрдмээр билээ.
10 ЭЗЭНээс эмээхүй нь
Мэргэн ухааны эхлэл юм.*
Түүний тушаалуудыг дагадаг хүн бүрд
Саруул ухаан оршино.
Түүний магтаал мөнхөд байг.


  • 111:10 Иов 28:28; Сур 1:7, 9:10