Эв нэгдлийн ивээл ерөөл
Давидын өгсөх дуу.

133 1 Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь
Хэчнээн сайхан, хэчнээн тааламжтай вэ!
2 Энэ нь толгой дээрх сайн тос
Сахлаар, Аароны сахлаар доош бууж
Хувцасных нь захаар урсахтай адил.
3 Сионы уулс дээр буудаг
Хермоны шүүдэр адил юм.
Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг,
Мөнх амийг тушаасан билээ.