Үхлүүт өвчнөөс эдгэхийн төлөө залбирал
Удирдаачид. Давидын дуулал, чавхдаст хөгжимд. Шеминитийн дагуу.

6 1 ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч.
Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.
2 Сул доройгийн минь учир
ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Яс минь янгинахын учир
ЭЗЭН, намайг эдгээгээч.
3 Сэтгэл минь ихэд шанална.
ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?

4 ЭЗЭН, эргэн ирж, сэтгэлийг минь хэлтрүүлээч.
Энэрэл хайрынхаа учир намайг авраач.
5 Үхдэл нь Таныг үл дурсана.
Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?

6 Ёололдоо би туйлдав.
Хайлалд минь шөнө бүр ор минь живэв.
Дэр дэвсгэр минь нулимсанд нэвчив,
7 Гашуудлаас болж нүдний минь гал бөхөв.
Өстнүүдээсээ болж нүд минь харанхуйлав.

8 Ёс бусыг үйлдэгчид та бүгд надаас холд
Учир нь ЭЗЭН миний уйлан гингэнэх дууг сонссон.*
9 ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд
ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.
10 Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ.
Тэд гэнэт ичиж, ухрах болно.


  • 6:8 Мт 7:23; Лк 13:27