Нам гүмхэн найдлага
Давидын өгсөх дуу.

131 1 Аяа ЭЗЭН, зүрх минь дээгүүр бус
Нүд минь ч ихэмсэг биш.
Их үйлс, өөрт минь хэт хүнд зүйлсэд ч
Би эс оролцоно.
2 Хөхнөөс гарсан хүүхэд эхтэйгээ байх мэт
Өөрийгөө би тогтуун, нам гүм байлгав
Сэтгэл минь миний дотор
Хөхнөөсөө гарсан хүүхэд мэт болов.

3 Израил аа, өдгөөгөөс мөнхөд
ЭЗЭНд найдагтун!