Бурханы ач тусыг магтагтун!

146 1 ЭЗЭНийг магтагтун!
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!
2 Амьддаа ЭЗЭНийг би магтана.
Байх зуураа Бурхандаа магтан дуулна.

3 Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
4 Сүнс нь гарч явах үед тэд газар шороо руу буцдаг.
Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг юм.

5 Иаковын Бурханаар туслуулдаг,
ЭЗЭН Бурхандаа найдагч ерөөлтэй еэ!
6 Тэнгэр ба газар,
Далай хийгээд түүн дотор байгч бүхнийг бүтээсэн,
Тэрээр ямагт итгэмжит байдаг.*
7 Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж,
Өлсөгчдөд ч талхыг өгдөг.

ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлж
8 ЭЗЭН, сохруудад хараа оруулж,
ЭЗЭН, сөхрөгсдийг босгож
ЭЗЭН зөвт хүмүүсийг хайрладаг.
9 ЭЗЭН, цагаачдыг хамгаалж,
Эцэггүй ба бэлэвсэн хүмүүсийг тэтгэдэг,
Харин гэм буруутуудын замыг тахирлуулдаг.

10 Сион оо, ЭЗЭН Бурхан чинь
Үеэс үед, мөнхөд захирна.
ЭЗЭНийг магтагтун!


  • 146:6 Үйл 4:24, 14:15