Бурханы дуу хоолой
Давидын дуулал.

29 1 Тэнгэрлэг биес ээ,
ЭЗЭНийг өргөмжлөгтүн!
Алдар хийгээд хүч чадлаар нь
ЭЗЭНийг өргөмжлөгтүн!
2 Алдар нэрийнх нь учир
ЭЗЭНийг өргөмжил!
Ариун хувцсыг өмсөнa
ЭЗЭНд мөргөгтүн!

3 ЭЗЭНий дуу хоолой
Усан дээгүүр байх ажээ.
Алдрын Бурхан нүргэллээ
Асар их усан дээгүүр ЭЗЭН байна.
4 ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,
ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай.

5 ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч хугалдаг.
Тийм ээ, ЭЗЭН
Ливаны хуш модыг зомгол болгодог.
6 Ливаныг тугал шиг,
Сирионыг зэрлэг үхрийн тугал шиг
Тэрээр оодгонуулдаг билээ.

7 ЭЗЭНий дуу хоолой
Галын дөлийг салгадаг.
8 ЭЗЭНий дуу хоолой
Цөл газрыг чичрүүлдэг.
ЭЗЭН, Кадешийн цөлийг чичрүүлдэг.

9 ЭЗЭНий дуу хоолой согоог тугаллуулж,
Ой шугуйг нүцгэртэл хуу татдаг.
Сүмд нь байгч бүхэн
“Алдар” гэж хэлцгээх ажээ.

10 ЭЗЭН, үерийн усан дээр суусан
Тийм ээ, ЭЗЭН сэнтийдээ
Мөнхөд хаанчлан заларна.
11 ЭЗЭН, хүмүүстээ хүчийг хайрлана
ЭЗЭН, ард түмнээ
Амар амгалангаар ерөөнө.


  • a29:2 Түүнийг үзэгдэх үед эсвэл Түүний ариун сүмд.