Бурханы хүмүүсийн хамгаалалт
Өгсөх дуу.

125 1 ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол
Үл ганхах, мөнхөд оршдог
Сион уултай адил юм.
2 Йерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг
Өдгөөгөөс мөнхөд хүртэл
Өөрийнхөө хүмүүсийг ЭЗЭН хүрээлнэ.
3 Учир нь гэм буруугийн очирт таяг
Зөвтийн газар нутагт эс оршино.
Энэ нь зөвт хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.
4 Аяа ЭЗЭН, сайн хүмүүст болон
Чигч шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч!
5 Харин муруй зам руу хазайдаг хүмүүсийг
Ёс бусыг үйлдэгсэдтэй хамт ЭЗЭН авч одно.
Израилын дээр амар амгалан орштугай!