Гэтлэлийн үеийн гайхамшиг

114 1 Израил нь Египетээс,
Иаковын гэр нь харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад*
2 Иуда нь Түүний ариун газар,
Израил нь Түүний эзэмшил байжээ.

3 Тэнгис хараад зугтсан.
Йордан ч ухран буцсан.*
4 Уулс хуц мэт
Толгод хонины хурга мэт цовхчсон.

5 Тэнгис ээ, юунд чи зугтав аа?
Йордан аа, юунд чи ухрав аа?
6 Уулс аа, юунд та нар хуц мэт,
Толгод оо, юунд хурга мэт цовхчив оо?

7 Дэлхий, Эзэний өмнө,
Иаковын Бурханы өмнө доргигтун.
8 Тэрээр хадыг усан цөөрөм,
Цахиур чулууг ундарга ус болгосон.*


  • 114:1 Гэт 12:51
  • 114:3 Гэт 14:21; Иош 3:16
  • 114:8 Гэт 17:1–7; Тоо 20:2–13